Home » 2016 » Зургаадугаар сар » 6 » Ялгац
10:14
Ялгац

un et uneSODONMONGOL.COM Site-ийн мэдээлэл!!!

франц хэлний нэр үгс эр, эм гэсэн үндсэн 2 хүйст хуваагдана. өмнөх

хичээлээр үзсэн ялгацын тусламжтай тухайн үгийн хүйсийг хялбар мэдэх боломжтой. тэгвэл ялгахад хялбар бус, бичлэг ижил, утга нэг атлаа хоёр хүйстэй, адил бичигддэг мөртлөө агуулга, хүйс ондоо зэрэг олон ялгаад байдаг. эдгээрийг доор сийрүүлэн үзсүү.

 

1. ялгацын тусламжтай таних
– (un), (le) болон (du) – эр хүйст үгийн өмнө орно.
– (une), (la) болон (de la) – эм хүйст үгийн өмнө орно.энэ талаар франц хэлний ялгац хичээлээсдэлгэрүүлэн үзнэ үү.

2. хүйсийг танихад бэрх үгүүд байна. үүнд:
эр хүйст үгс: un agrume, un armistice, un armoire, un astérisque, un emblème, un tentacule, …
эм хүйст үгс: une acné, amnistie, une anagramme, une apostrophe, une caténaire, une météorite, une oasis, une orthographie, …

3. зарим хүн ба амьтан: эр хүйсийн үг дээр (e)-ийг залгаснаар эм хүйс үүснэ.
ж нь: un cousin – une cousine “эрэгтэй үеэл ах дүү, эмэгтэй үеэл эгч дүү ”
un marchand – une marchande “эрэгтэй худалдаачин, эмэгтэй худалдаачин”

noms

4. эр эм хоёр хүйстэй үгс.
ж нь: – un (une) élève – нэг сурагч
– un (une) secrétaire – нэг нарийн бичиг
– un (une) concierge – нэг манаач
– un (une) enfant – нэг хүүхэд
– un (une) camarade – нэг найз, дотны найз
– un (une) acrobate – нэг уран нугараач
– un (une) artiste – нэг уран бүтээлч, дуучин …
– un (une) architecte – нэг уран барилгач, уран барилгын мэргэжилтэн.
… гэх мэтчлэн тодорхойгүй хэлбэрт хоёр хүйсээр хэлэгддэг үгүүд франц хэлнээ цөөнгүй бий. энэ тохиолдолд тухайн өгүүлбэрийн бүтцийг харахаас гадна, яригдаж буй нөхцлөөс хамаарч хүйсийг тодорхойлно.

5. адил дуудлагтай авч өөр утгатай үгсийн хүйсийг өмнөх ялгацаар нь таних
үүнд: 1. – un livre « нэг ном »
– une livre « английн фунт стерлинг »
2. – un somme « нойр, нойрмог »
– une somme « тодорхой хэмжээний мөнгө »
3. – un cartouche « хээ, угалз хээ, дүрслэл »
– une cartouche « бууны сум, хонгио »

6. зөвхөн эр хүйсийн үгс байна.
тухайлбал: un témoin – гэрч, гэрч этгээд; un bourreau – зандалчин, залхаагч, шаргуу хөдөлмөрч; un bandit – дээрэмчин, тонуулчин; un assassin – алуурчин, хорлогч, хөнөөгч …

үгийн төгсгөлөөр хүйсийн ялгааг тодорхойлсон хүснэгт
le genre des nom. image tableauбичлэгээс дэлгэрүүлэн үзнэ үү.

        sodonmongol.com site-ийн мэдээлэл!!!

Category: Монгол-Франц хичээл | Views: 762 | Added by: getab_zet | Rating: 5.0/1
Total comments: 1
avatar
0 Spam
1 bazar009ragchaa • 21:13, 2017-07-15
France hel anhlan surltsagch bna. Er em yalgatsiin talaar hicheel oeuulsand mash ih Bayarllaa. Tsaashin hicheelee uzeh huseltei bna hezee oruulah be?merci
avatar